2010年1月15日金曜日

Биеэ Үнэлэгчид Болон Хар Тамхи Хэрэглэгчдийг “Өмгөөлөх” Үндэслэл Олдох уу!!!

Мэдээжийн гэж бодсон зvйл маань мэдээжийн биш байх нь олонтаа Та битгий цочирдоорой!

Ийм vндэслэл “олдоно” гэж уншсан ном, тэдгээрээс гарах логик дvгнэлтэн дээрээ тулгуурлан хариулах байна. Би нэг удаа телевизээр ярилцлага єгч байхдаа хар тамхинаас болж хэрэгт орсон хэдэн залууг ємгєєлсєн vг хэлснээсээ болж мєн ч олон хvнд зэмлvvлж билээ. Мэдээж ухаантай, буурь суурьтай хvн байсан бол хэзээ ч ийм “хачин” юм ярьж, бичиж, ярилц­лага єгєхгvй байсан байх л даа. Одоо ч энэ єгvv­лэл сонинд хэвлэгдсэний дараа янз бvрийн реакци гарч л таарна. Гэвч энэ “хачин” сэдэв хувь хvний эрх чєлєє­ний асуудалтай нягт холбогд­дог тул дахин хєндєхєєс єєр аргагvй байлаа.

Зарим ажил мэргэжлийн хvн энд яригдах сэдвvvдийн тухайд яаж ч бодсон єм­гєєлєх нь байтугай ярьж хэлэлцэхийн аргагvй, буруу гэдгийг нь бурхнаас тог­тоо­чихсон бузар булай vзэгдлvvд гэх байлгvй. Харин фило­софийн хувьд хориотой сэдэв гэж байдаггvй юм. Философи нь хvмvvст зєв гэж бодож буй зарим зvйл нь буруу, буруу гэж бодож байсан зvйл нь зєв болохыг ухааруулахаас гадна рефлектив чанараараа хvнийг стандарт сэтгэхvйгээс аль болох холдуулж байдаг. Тиймээс философийн хувьд хориотой сэдэв гэдэг бол логикийн хувьд vндэслэж болдоггvй сэдвийг хэлнэ, єєр юм байхгvй.

Хvн ямар ч зvйл хийлээ гэсэн дэргэдэх хvмvvстээ л гай болоогvй бол тvvнийг буруутгах ямар ч vндэслэл байх ёсгvй. Тэгэхээр миний vйлдэл єєр хэн нэгэнд хор хохирол учруулаагvй бол хууль хориглосон байсан ч хийхээ л хийнэ, харин миний vйлдэл хэн нэгэнд хор хохирол учруулах аваас хууль зєв­шєєрсєн байсан ч хийхгvй. Би ийм зарчим баримталдаг, vvнийгээ ч буруу гэж бод­доггvй. Энэ бол “ашиг олдож байвал бvх зvйлийг хийнэ, ашиггvй бол юуг ч хийхгvй” гэдгээс эрс єєр зарчим юм. Тийм ч учраас зарим хvнд ойлгогддоггvй байх л даа.

Би биеэ vнэлэгчдэд дур­тайдаа юм уу хар тамхинд орчихсондоо ийм юм бичээд байгаа юм биш. Гэхдээ Жэф­фэрсоны хэлсэн нэг vг бай­даг. “Та эрх чєлєєтэй байс­ныхаа єр тєлєєсийг сонор сэрэмжээрээ тєлєєрэй” гэж. Vнэхээр хэн нэг хvн хар там­хи хэрэглэхдээ хvний мєнгийг дээрэмдээгvй, бусдаас гуйж гувшиж шаналгаагvй, хэрэг­лэсэн хойноо хэн нэгэнд эвгvй vг хэлж, доромжилж, цохиж зодоогvй байх юм бол тvvнийг яагаад буруутгах ёстойг ойлгохгvй байна. Ха­рин тэр хvний эрх чєлєєг хасахыг зєвшєєрснєєрєє би єєрийн эрх чєлєєнєєс хасаг­даж байгааг мэдэрч байна. Би сонор сэрэмжээ алдахыг хvсээгvй учраас энэ єгvvл­лийг бичиж байгаа хэрэг.
Ихэнх хvний буруушаадаг ийм vзэгдлийг яагаад либер­тари vзэл “ємєєрдєг” юм бэ? Яагаад гэвэл хар тамхи, биеэ vнэлэх зэрэг нь єєрєєсєє єєр хэнийг ч хохироогоогvй, бас тэгээд хувь хvн зєвхєн єєр­тєє байгаа тэр зvйлийг ашиг­лаж байгаа учраас хувь хvний эрх чєлєєний асуудал гэж vздэг. Тэр хvн тєрийн биеийг ашиглаагvй, таны биеийг ч ашиглаагvй, зєвхєн єєрийн биеийг л ашиглаж байна. Хордлоо гэхэд тєрийн болоод таны бие биш тэр хvний бие махбодь л хохирно. Тэгэхээр тэр бие махбодь єєрийнх нь юм бол тvvнийг хvссэнээрээ ашиглах эрхтэй. Биеэ vнэ­лэгчийн танд тавьсан саналыг хvлээж авахгvй байх эрх бvрэн бий шvv дээ. Тэр хvн таныг хvчээр зєвшєєрvvлэх гээгvй, таны сайн дурын зєв­шєєрлийг л авах гэж байна, єєр юу ч алга.

Хvний бусдад хор хєнєєл учруулаагvй vйл ажиллагааг хориглосноос болж хичнээн сєрєг vр дагавар гардаг би­лээ. Хvн ер нь ямар зvйл буруу, ямар зvйл зєв болохыг хуультай-хуульгvйгээр мэ­дэж байдаг. Гэтэл хуульчид л юу зєв, юу буруу болохыг бид тогтооно гэцгээж хууль-ёсыг хvн-ёсноос дээгvvр тавьдаг.

Хар тамхи

Миний ойлгож байгаа­гаар бие махбодь маань зєвхєн надад харьяа­лаг­дана. Хэрэв миний vйл ажил­­лагаанаас болж бие махбодид маань хор хохи­рол учрах аваас тєр биш би л зовох болно.

Марк Твэйн

Америк, Дани, Холландад одоо єч тєчнєєн хvн хар там­хи хэрэглээд явж байна. Тэднийг бvгд гудамжны, ажил тєрлєє алдсан, гуйлгачин, дээрэмчин гэж битгий бо­доорой. Маш єндєр албан тушаалтан, тэр ч бvv хэл, хууль цагдаагийнхан хvртэл єєрсдєє хэрэглэж байдаг зvйл шvv дээ. Гол нь тэд хvний мєнгєєр авдаггvй, хэрэглэсэн хойноо хэнд ч гай болдоггvй. Хувь хvний эрх чєлєєг дээ­дэлсэн ертєнцєд хар тамхины эсрэг хууль гэдэг бол нэгэн тєрлийн “хуурай хууль” гэд­гийг хvмvvс хvлээн зєвшєєрч эхэлж байна.

Архины эсрэг хуурай хууль ноёлж байх vед тэр хуулийг санаачлагчид бас л иймэрхvv зvйл бодож байсан байдаг. Архи уусан хvний ухаан санаа мансуурснаас болж бусдыгаа зодож нvдээд, амь насанд нь халдаад эхэл­нэ, сайхан нийгэм байгуу­лахын тулд тvvнээс л хол байвал болоод явчихна гэж. Гэтэл энэ хоригоос болж хичнээн муу vр дагавар гар­лаа. Мафи, ил далд гэмт хэрэг, хамгийн чанар муутай архи гээд. Ихэнх нийгэм-соёлд хvнийг архи уулаа гэж шийт­гэдэггvй, харин архи уугаад бусдад ямар гэм хор уч­руулав гэдэгтэй холбог­дуу­лан шийтгэдэг. Vvнтэй нэгэн адил хар тамхи татлаа гээд шийтгэж болохгvй, гол нь татчихаад аль эсвэл татахын тулд хэнд ямар хор хохирол учруулав гэдгийг тогтоон байж шийтгэх ёстой.

Хvнийг тэр тусмаа монгол хvнийг хэтэрхий тэвчээргvй, єєрийгєє боддоггvй гэсэн басамжилсан бодлоосоо са­лах хэрэгтэй байна. Бид хол­ланд, дани хvмvvстэй адил “зохист хэрэглээтэй” байж чадна. Муу марихуан гэдэг бол хуулиар хориглосны vр дагавар, хуулийн дагуу зєв­шєєрєєд хяналтанд оруулчих юм бол тэр нь улам бvр хор хєнєєлгvй сайн байх болно. Єрнєдийн орнуудад хийсэн судалгаа марихуан нь архи­наас хамаагvй бага хор хє­нєєл­тэй болохыг харуулсан. Архи бол элэг, бєєр, зvрх, тархи мэдрэлд муу байдаг. Дээр нь дандаа сєрєг, догшин эмоци хєдєлгєдєг бол ма­рихуан нь ямагт эерэг эмоци тєрvvлдэг. Сайн чанарын марихуан бие эрхтэнд бараг хор учруулдаггvй. Гэхдээ мэдээжээр ямарваа юм хэт­рэхээрээ муу байдгийн нэгэн адил хар тамхинд ч муу зvйл байдаг л байх. Хvн ухаантай бодгалийн хувьд тvvнээс зайлсхийж чадна шvv дээ. Ухамсарт хувь хvний хувьд амжилт тєдийгvй алдаа нь аугаа багш болдог билээ.

Биеэ Vнэлэх

Хоёр хvн хоорондоо сайн дурын гэрээгээр (хамгийн гол нь тэд сайн дураар хvлээн зєвшєєрєлцсєн гэж байгаа шvv) тохиролцсон зvйлийг тєр-хууль хєндлєнгєєс зо­хицуулах гэдгээ боливол таар­­­на. Хэн нэг эмэгтэй биеэ vнэлнэ гэдэг бол бусдыг хохироохгvйгээр єєртєє бай­гаа зvйлийг ашиглаж байгаа хэрэг биш гэж vv. Бие мах­бодь гэдэг бол ганц єєрт нь заяасан зvйл шvv дээ! Тэр эмэгтэйн хувьд биеэ vнэлэх нь гэр бvл, vр хvvхдээ тэжээх эцсийн арга нь байвал яах вэ? Тvvний энэ vйлдлийг хориод байгаа хvмvvс гэр бvлийг нь тэжээх нєхцєл бололцоогоор хангаж єгч чадаж байгаа юм уу! Тэгээд ч тэр эмэгтэй санал тавьсан болохоос хvч хэрэглээгvй байна. Энэ нь хvний эрх чєлєєнд халдсан хулгай, залилан (дашрамд хэлэхэд бид чинь тэртэй тэр­гvй дэлгvvр хоршоо, vйлчил­гээний бvх салбарт алхам тутамдаа залилуулж, тэндээс хугацаа нь дууссан хортой хоргvй зvйлийг єєрсдийн мєнгєєр авч байдаг), дээр­мээс хамаагvй гэм хоргvй vйлдэл биш гэж vv! Ер нь амьдрал дорой биш ч байсан тухайн хvн єєрийн биеийг хvссэнээрээ ашиглахыг нь хориглох эрх бидэнд байхгvй гэж бодогдож байна.

Биеэ vнэлж буй хvн, тvv­ний vйлчилгээг авсан хvн хоёр хуулийн хувьд ямар ч буруу зvйл хийгээгvй. Харин эхнэр, нєхєртэй бол тэд­нийхээ ємнє ёс суртахууны тангараг єргєсний хувьд бу­руутай байдаг. Эхнэр, нєхєр­гvй бол хэн ч тvvнийг хууль хийгээд ёс суртахууны vvд­нээс буруутгах эрхгvй.

Яагаад Холланд, Данид биеэ vнэлэх явдал болон хар тамхийг хорьдоггvй юм бол... Хачирхалтай байгаа биз. Яг адил vйлдэл хийсэн хоёр хvн ямар улс-оронд амьдарч байгаагаасаа хамаараад нэг нь гэмт хэрэгтэн болж байхад нєгєєдєх нь бусдад хор хохи­рол учруулаагvй учраас эрх чєлєєгєє эдлээд явж байна. Уг нь хачирхаад байх юм байхгvй л дээ. Нєгєє их мэ­дэгч улстєрчид, хуульчид л хvний гэм зэмгvй vйлдлийг хууль бус гэж зарласнаас болж олон хvн гэмт хэрэгтэн гэсэн нэр зvvж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд

Хvмvvст дээр дурдсан зvйлсийг хийхийг нь хориглож байдаг эрх мэдэлтнvvд цаа­гуураа болохоор єєртєє бvх зvйлийг зєвшєєрчихєєд бай­даг. Бусдыг дорд vзэж, хувь хvний бусдад хор хєнєєл учруулаагvй vйл ажиллагааг хориглосон хууль гаргаж буй тэр эрхэм “Би архийг тохи­руу­лаад уучихаж чадна, хар тамхи чєлєєтэй байсан бол тэвччихнэ. Харин энэ ард тvмэн ухамсар дорой, тэсвэр тэвчээргvй, бvгд л архичин, хар тамхичин болоод нэгий­гээ алаад эхэлнэ” гэж боддог. Эдгээр эрхмvvд биеэ vнэлэх сэдэв хєндєгдєхєд бvгд л “паа, пvv, яасан булай юм” гэх атлаа бvгд цаанаа нэг “юмтай” байх юм уу, аль эсвэл сэтгэл санаандаа хэн нэгнийг хvчир­хийлж байдаг.

Ер нь ямар хувцас ємсч, ямар дуу хєгжим сонсох, энэ биедээ юу хэрэглэж, шингээх гэх мэт дэндvv хувь хvний гэмээр асуудалд оролцох нь эрх чєлєєнд vнэхээр харш зvйл мєн. Иргэд нь зєвхєн єєртєє хамаарах зvйлийг ч ашиглаж болохгvй, хэнд ч хор хєнєєлтэй зvйл учруулаагvй атал єєрийн мєнгєєр таал­сан зvйлээ хэрэглэчихэж болохгvй орныг эрх чєлєєт орон хэмээн нэрлэж болно гэж vv! Би хууль мэдэхгvй, гэх­дээ хоёр хvн хоорондоо сайн дураар тохиролцсон vйлдэл болон тэр хvмvvс єєрсдийн мєнгєєр ямар нэг зvйл авч хэрэглэхэд саад болох эрх­гvйгээ сайн мэдэж байна. Ийм зvйл дээр дуугvй єнгєрвєл “эрх чєлєєтэй байсныхаа тєлбєрийг хийхгvй байгаа хэрэг” болох учраас дахин дахин vvнийг нуршаад байгаа юм.

Энэ улстєрч, хуульчид миний тєлєє санаа тавиад байгаа юм бол архи ууж, єєх тостой хоол идэж элэг бєєр, ходоод, зvрхээ муутгах, шє­нє­жингєє суун ажиллаж ядар­гаанд орох, бохир агаараар амьсгалан амьсгалын замын эрхтэн болон уушгаа хор­дуулахыг минь хориглосон хууль гаргаад єгєєч! Ер нь бvх амьдралыг минь зааж заа­варласан хууль гаргаад єгєє­рэй, бид тvvнд чинь цулбуур­дуулчихаад явж байвал л амар юм шиг байна.

0 件のコメント:

コメントを投稿