Мэдээжийн гэж бодсон зvйл маань мэдээжийн биш байх нь олонтаа Та битгий цочирдоорой!
Ийм vндэслэл “олдоно” гэж уншсан ном, тэдгээрээс гарах логик дvгнэлтэн дээрээ тулгуурлан хариулах байна. Би нэг удаа телевизээр ярилцлага єгч байхдаа хар тамхинаас болж хэрэгт орсон хэдэн залууг ємгєєлсєн vг хэлснээсээ болж мєн ч олон хvнд зэмлvvлж билээ. Мэдээж ухаантай, буурь суурьтай хvн байсан бол хэзээ ч ийм “хачин” юм ярьж, бичиж, ярилцлага єгєхгvй байсан байх л даа. Одоо ч энэ єгvvлэл сонинд хэвлэгдсэний дараа янз бvрийн реакци гарч л таарна. Гэвч энэ “хачин” сэдэв хувь хvний эрх чєлєєний асуудалтай нягт холбогддог тул дахин хєндєхєєс єєр аргагvй байлаа.
Зарим ажил мэргэжлийн хvн энд яригдах сэдвvvдийн тухайд яаж ч бодсон ємгєєлєх нь байтугай ярьж хэлэлцэхийн аргагvй, буруу гэдгийг нь бурхнаас тогтоочихсон бузар булай vзэгдлvvд гэх байлгvй. Харин философийн хувьд хориотой сэдэв гэж байдаггvй юм. Философи нь хvмvvст зєв гэж бодож буй зарим зvйл нь буруу, буруу гэж бодож байсан зvйл нь зєв болохыг ухааруулахаас гадна рефлектив чанараараа хvнийг стандарт сэтгэхvйгээс аль болох холдуулж байдаг. Тиймээс философийн хувьд хориотой сэдэв гэдэг бол логикийн хувьд vндэслэж болдоггvй сэдвийг хэлнэ, єєр юм байхгvй.
Хvн ямар ч зvйл хийлээ гэсэн дэргэдэх хvмvvстээ л гай болоогvй бол тvvнийг буруутгах ямар ч vндэслэл байх ёсгvй. Тэгэхээр миний vйлдэл єєр хэн нэгэнд хор хохирол учруулаагvй бол хууль хориглосон байсан ч хийхээ л хийнэ, харин миний vйлдэл хэн нэгэнд хор хохирол учруулах аваас хууль зєвшєєрсєн байсан ч хийхгvй. Би ийм зарчим баримталдаг, vvнийгээ ч буруу гэж боддоггvй. Энэ бол “ашиг олдож байвал бvх зvйлийг хийнэ, ашиггvй бол юуг ч хийхгvй” гэдгээс эрс єєр зарчим юм. Тийм ч учраас зарим хvнд ойлгогддоггvй байх л даа.
Би биеэ vнэлэгчдэд дуртайдаа юм уу хар тамхинд орчихсондоо ийм юм бичээд байгаа юм биш. Гэхдээ Жэффэрсоны хэлсэн нэг vг байдаг. “Та эрх чєлєєтэй байсныхаа єр тєлєєсийг сонор сэрэмжээрээ тєлєєрэй” гэж. Vнэхээр хэн нэг хvн хар тамхи хэрэглэхдээ хvний мєнгийг дээрэмдээгvй, бусдаас гуйж гувшиж шаналгаагvй, хэрэглэсэн хойноо хэн нэгэнд эвгvй vг хэлж, доромжилж, цохиж зодоогvй байх юм бол тvvнийг яагаад буруутгах ёстойг ойлгохгvй байна. Харин тэр хvний эрх чєлєєг хасахыг зєвшєєрснєєрєє би єєрийн эрх чєлєєнєєс хасагдаж байгааг мэдэрч байна. Би сонор сэрэмжээ алдахыг хvсээгvй учраас энэ єгvvллийг бичиж байгаа хэрэг.
Ихэнх хvний буруушаадаг ийм vзэгдлийг яагаад либертари vзэл “ємєєрдєг” юм бэ? Яагаад гэвэл хар тамхи, биеэ vнэлэх зэрэг нь єєрєєсєє єєр хэнийг ч хохироогоогvй, бас тэгээд хувь хvн зєвхєн єєртєє байгаа тэр зvйлийг ашиглаж байгаа учраас хувь хvний эрх чєлєєний асуудал гэж vздэг. Тэр хvн тєрийн биеийг ашиглаагvй, таны биеийг ч ашиглаагvй, зєвхєн єєрийн биеийг л ашиглаж байна. Хордлоо гэхэд тєрийн болоод таны бие биш тэр хvний бие махбодь л хохирно. Тэгэхээр тэр бие махбодь єєрийнх нь юм бол тvvнийг хvссэнээрээ ашиглах эрхтэй. Биеэ vнэлэгчийн танд тавьсан саналыг хvлээж авахгvй байх эрх бvрэн бий шvv дээ. Тэр хvн таныг хvчээр зєвшєєрvvлэх гээгvй, таны сайн дурын зєвшєєрлийг л авах гэж байна, єєр юу ч алга.
Хvний бусдад хор хєнєєл учруулаагvй vйл ажиллагааг хориглосноос болж хичнээн сєрєг vр дагавар гардаг билээ. Хvн ер нь ямар зvйл буруу, ямар зvйл зєв болохыг хуультай-хуульгvйгээр мэдэж байдаг. Гэтэл хуульчид л юу зєв, юу буруу болохыг бид тогтооно гэцгээж хууль-ёсыг хvн-ёсноос дээгvvр тавьдаг.
Хар тамхи
Миний ойлгож байгаагаар бие махбодь маань зєвхєн надад харьяалагдана. Хэрэв миний vйл ажиллагаанаас болж бие махбодид маань хор хохирол учрах аваас тєр биш би л зовох болно.
Марк Твэйн
Америк, Дани, Холландад одоо єч тєчнєєн хvн хар тамхи хэрэглээд явж байна. Тэднийг бvгд гудамжны, ажил тєрлєє алдсан, гуйлгачин, дээрэмчин гэж битгий бодоорой. Маш єндєр албан тушаалтан, тэр ч бvv хэл, хууль цагдаагийнхан хvртэл єєрсдєє хэрэглэж байдаг зvйл шvv дээ. Гол нь тэд хvний мєнгєєр авдаггvй, хэрэглэсэн хойноо хэнд ч гай болдоггvй. Хувь хvний эрх чєлєєг дээдэлсэн ертєнцєд хар тамхины эсрэг хууль гэдэг бол нэгэн тєрлийн “хуурай хууль” гэдгийг хvмvvс хvлээн зєвшєєрч эхэлж байна.
Архины эсрэг хуурай хууль ноёлж байх vед тэр хуулийг санаачлагчид бас л иймэрхvv зvйл бодож байсан байдаг. Архи уусан хvний ухаан санаа мансуурснаас болж бусдыгаа зодож нvдээд, амь насанд нь халдаад эхэлнэ, сайхан нийгэм байгуулахын тулд тvvнээс л хол байвал болоод явчихна гэж. Гэтэл энэ хоригоос болж хичнээн муу vр дагавар гарлаа. Мафи, ил далд гэмт хэрэг, хамгийн чанар муутай архи гээд. Ихэнх нийгэм-соёлд хvнийг архи уулаа гэж шийтгэдэггvй, харин архи уугаад бусдад ямар гэм хор учруулав гэдэгтэй холбогдуулан шийтгэдэг. Vvнтэй нэгэн адил хар тамхи татлаа гээд шийтгэж болохгvй, гол нь татчихаад аль эсвэл татахын тулд хэнд ямар хор хохирол учруулав гэдгийг тогтоон байж шийтгэх ёстой.
Хvнийг тэр тусмаа монгол хvнийг хэтэрхий тэвчээргvй, єєрийгєє боддоггvй гэсэн басамжилсан бодлоосоо салах хэрэгтэй байна. Бид холланд, дани хvмvvстэй адил “зохист хэрэглээтэй” байж чадна. Муу марихуан гэдэг бол хуулиар хориглосны vр дагавар, хуулийн дагуу зєвшєєрєєд хяналтанд оруулчих юм бол тэр нь улам бvр хор хєнєєлгvй сайн байх болно. Єрнєдийн орнуудад хийсэн судалгаа марихуан нь архинаас хамаагvй бага хор хєнєєлтэй болохыг харуулсан. Архи бол элэг, бєєр, зvрх, тархи мэдрэлд муу байдаг. Дээр нь дандаа сєрєг, догшин эмоци хєдєлгєдєг бол марихуан нь ямагт эерэг эмоци тєрvvлдэг. Сайн чанарын марихуан бие эрхтэнд бараг хор учруулдаггvй. Гэхдээ мэдээжээр ямарваа юм хэтрэхээрээ муу байдгийн нэгэн адил хар тамхинд ч муу зvйл байдаг л байх. Хvн ухаантай бодгалийн хувьд тvvнээс зайлсхийж чадна шvv дээ. Ухамсарт хувь хvний хувьд амжилт тєдийгvй алдаа нь аугаа багш болдог билээ.
Биеэ Vнэлэх
Хоёр хvн хоорондоо сайн дурын гэрээгээр (хамгийн гол нь тэд сайн дураар хvлээн зєвшєєрєлцсєн гэж байгаа шvv) тохиролцсон зvйлийг тєр-хууль хєндлєнгєєс зохицуулах гэдгээ боливол таарна. Хэн нэг эмэгтэй биеэ vнэлнэ гэдэг бол бусдыг хохироохгvйгээр єєртєє байгаа зvйлийг ашиглаж байгаа хэрэг биш гэж vv. Бие махбодь гэдэг бол ганц єєрт нь заяасан зvйл шvv дээ! Тэр эмэгтэйн хувьд биеэ vнэлэх нь гэр бvл, vр хvvхдээ тэжээх эцсийн арга нь байвал яах вэ? Тvvний энэ vйлдлийг хориод байгаа хvмvvс гэр бvлийг нь тэжээх нєхцєл бололцоогоор хангаж єгч чадаж байгаа юм уу! Тэгээд ч тэр эмэгтэй санал тавьсан болохоос хvч хэрэглээгvй байна. Энэ нь хvний эрх чєлєєнд халдсан хулгай, залилан (дашрамд хэлэхэд бид чинь тэртэй тэргvй дэлгvvр хоршоо, vйлчилгээний бvх салбарт алхам тутамдаа залилуулж, тэндээс хугацаа нь дууссан хортой хоргvй зvйлийг єєрсдийн мєнгєєр авч байдаг), дээрмээс хамаагvй гэм хоргvй vйлдэл биш гэж vv! Ер нь амьдрал дорой биш ч байсан тухайн хvн єєрийн биеийг хvссэнээрээ ашиглахыг нь хориглох эрх бидэнд байхгvй гэж бодогдож байна.
Биеэ vнэлж буй хvн, тvvний vйлчилгээг авсан хvн хоёр хуулийн хувьд ямар ч буруу зvйл хийгээгvй. Харин эхнэр, нєхєртэй бол тэднийхээ ємнє ёс суртахууны тангараг єргєсний хувьд буруутай байдаг. Эхнэр, нєхєргvй бол хэн ч тvvнийг хууль хийгээд ёс суртахууны vvднээс буруутгах эрхгvй.
Яагаад Холланд, Данид биеэ vнэлэх явдал болон хар тамхийг хорьдоггvй юм бол... Хачирхалтай байгаа биз. Яг адил vйлдэл хийсэн хоёр хvн ямар улс-оронд амьдарч байгаагаасаа хамаараад нэг нь гэмт хэрэгтэн болж байхад нєгєєдєх нь бусдад хор хохирол учруулаагvй учраас эрх чєлєєгєє эдлээд явж байна. Уг нь хачирхаад байх юм байхгvй л дээ. Нєгєє их мэдэгч улстєрчид, хуульчид л хvний гэм зэмгvй vйлдлийг хууль бус гэж зарласнаас болж олон хvн гэмт хэрэгтэн гэсэн нэр зvvж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд
Хvмvvст дээр дурдсан зvйлсийг хийхийг нь хориглож байдаг эрх мэдэлтнvvд цаагуураа болохоор єєртєє бvх зvйлийг зєвшєєрчихєєд байдаг. Бусдыг дорд vзэж, хувь хvний бусдад хор хєнєєл учруулаагvй vйл ажиллагааг хориглосон хууль гаргаж буй тэр эрхэм “Би архийг тохируулаад уучихаж чадна, хар тамхи чєлєєтэй байсан бол тэвччихнэ. Харин энэ ард тvмэн ухамсар дорой, тэсвэр тэвчээргvй, бvгд л архичин, хар тамхичин болоод нэгийгээ алаад эхэлнэ” гэж боддог. Эдгээр эрхмvvд биеэ vнэлэх сэдэв хєндєгдєхєд бvгд л “паа, пvv, яасан булай юм” гэх атлаа бvгд цаанаа нэг “юмтай” байх юм уу, аль эсвэл сэтгэл санаандаа хэн нэгнийг хvчирхийлж байдаг.
Ер нь ямар хувцас ємсч, ямар дуу хєгжим сонсох, энэ биедээ юу хэрэглэж, шингээх гэх мэт дэндvv хувь хvний гэмээр асуудалд оролцох нь эрх чєлєєнд vнэхээр харш зvйл мєн. Иргэд нь зєвхєн єєртєє хамаарах зvйлийг ч ашиглаж болохгvй, хэнд ч хор хєнєєлтэй зvйл учруулаагvй атал єєрийн мєнгєєр таалсан зvйлээ хэрэглэчихэж болохгvй орныг эрх чєлєєт орон хэмээн нэрлэж болно гэж vv! Би хууль мэдэхгvй, гэхдээ хоёр хvн хоорондоо сайн дураар тохиролцсон vйлдэл болон тэр хvмvvс єєрсдийн мєнгєєр ямар нэг зvйл авч хэрэглэхэд саад болох эрхгvйгээ сайн мэдэж байна. Ийм зvйл дээр дуугvй єнгєрвєл “эрх чєлєєтэй байсныхаа тєлбєрийг хийхгvй байгаа хэрэг” болох учраас дахин дахин vvнийг нуршаад байгаа юм.
Энэ улстєрч, хуульчид миний тєлєє санаа тавиад байгаа юм бол архи ууж, єєх тостой хоол идэж элэг бєєр, ходоод, зvрхээ муутгах, шєнєжингєє суун ажиллаж ядаргаанд орох, бохир агаараар амьсгалан амьсгалын замын эрхтэн болон уушгаа хордуулахыг минь хориглосон хууль гаргаад єгєєч! Ер нь бvх амьдралыг минь зааж зааварласан хууль гаргаад єгєєрэй, бид тvvнд чинь цулбуурдуулчихаад явж байвал л амар юм шиг байна.
2010年1月15日金曜日
Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн
Энэ өгүүллийг хуульчид бүү уншаарай!!!- Хууль гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Ф.Баетма "Би зөвхөн хуулинд захирагдана", "Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна", "Зөвхөн хуулийг дээдэлнэ" гэсэн хэллэгүүд манай нийгэмд их дэлгэрсэн юм биз дээ! Яасан ч гоё, бас тэгээд сүртэй ч үгнүүд вэ? Гэхдээ эдгээр хэллэг тийм олигтой утга агуулдаггүй гэдгийг хуульч эрхмүүд мэддэг болов уу!?
ХYН: ЁС СУРТАХУУНЫ АМЬТАН УУ ЭСВЭЛ ХУУЛИЙН АМЬТАН УУ?
"Хүн бол хуулийн ч амьтан, мөн ёс суртахууны ч амьтан" гэж нэлээд нь хариулах биз. Гэхдээ энэ бол танин мэдэхүйн асуултад танин мэдэхүйн бус утгаар хариулт өгч байгаа хэрэг.
Иймэрхүү нэгэн утгат хариулт шаардсан асуултад "аль, аль нь мөн" гэсэн салаа утгатай хариулт өгч болдоггүй гэдгийг сэтгэлгээний соёлтой бүх хүн мэддэг. Yнэндээ хүн амьдрал дээр энэ хоёрын аль нэгэнд нь илүүтэй захирагдаж байдаг шүү дээ. Түүнээс биш хоёуланд нь яг адилхан (50,50 хувь) захирагдана гэж байдаггүй. Мөн өгүүллийнхээ санааг задлахын тулд хуулийн талаархи Бастиагийн "хачирхалтай" байр суурийг үндэслэх арга бий юү гэдгийг авч үзье. Бодит логик нь үнэн болохоор үндэслэж болно гэж бодож байна. Өгүүллийн маань үндсэн зорилго ч энэ билээ.
"Зөвхөн хуулийг дээдэлнэ", "Би хуулиас өөр юунд ч захирагдахгүй" гэх мэт үгс үнэндээ хоосон үг болох нь тэдгээр үгийг хэлж байгаа хүмүүсийн үйл байдлыг анхааралтай ажигласан хүнд мэдрэгддэг. Тэр хүмүүс ч өөрсдөө хэрэгцээ тохиолдвол уг хуулиа уландаа гишгэнэ гэдгээ мэдэж л байдаг. Тэдний ихэнх нь "арьсаа хамгаалахын" тулд өөртөө хэрэгтэй цаг үе, нөхцөл байдалд эдгээр сүржин илэрхийллүүдийг маш чадамгай ашигладаг билээ.
ЛИБЕРТАРИ YЗЭЛ БА ХУУЛЬ
Төр, хууль хоёр нь төрсөн аав, хүү хоёр л гэсэн үг.
Энэ бол маш том, тэгээд ч нэлээд ээдрээт сэдэв. Либертари үзлийн үүднээс хуулийн тухай ойлголтыг маш товч илэрхийлэхийг хичээе. Хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг. Төр хуулийн нэрээр хэрхэн хулгай, дээрэм хийдгийг монгол хэлнээ хөрвүүлэгдсэн Бастиа, Хайк, Мизес, Ранд, Фридман, Боаз, Бэргланд нарын либертари номнуудаас хараарай. Хууль бол ухаантай, ухамсартай, ёс суртахуунтай хүний хувьд зүгээр л нэг "чөдөр", баглаас төдий зүйл. Эдийн засгийн аяндаа бий болсон журам дэглэмд (spontaneous order-д) хөндлөнгөөс оролцож, журамлаж "дэглэхийг" оролдож, хошуугаа дүрж байдаг. Ер нь л "laissez-faire''-ийн эсрэг зүйл дээ.
"ХУУЛЬ БОЛ ГУУЛЬ"
Хууль, ёс суртахуун хоёрт нэгэн төстэй чанар байх. Тэр нь юу вэ гэвэл, хоёул хүний зан төлвийг (behaүior-r) зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүнээс бусад хүн, байгууллага, нийгэмтэйгээ харилцах харилцааг зохицуулдаг. Гэтэл энэ хоёрт маш том ялгаа бий. Нэг нь (хууль) тухайн хүнийг хүссэн хүсээгүй захирагдахыг шаарддаг бол нөгөө нь (ёс суртахуун) чиний итгэл үнэмшил юуг шаардаж байна түүнийхээ дагуу үйлд хэмээнэ. Энэ бол маш том ялгаа мөн! Бидний хууль гэж яриад байгаа зүйлийн хамгийн муу тал нь хүмүүс түүнийг зохиодогт оршино. Жинхэнэ хуулийг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог. Ийм зүйлийг үнэхээр хууль гэхээс өөр юу гэхэв. Түүнээс биш одоогийн УИХ-ын гишүүдийн толгойд "гэнэт" орж ирсэн хүсэл зориг, эсвэл найз нөхдийнхөө захиалгаар гараа өргөж байгаа саналыг хууль гэмээргүй байна. Ийм хуулийг хүссэн цагтаа биелүүлж, хүсээгүй цагтаа үл тоомсорлож болдог учраас энэ нь "хууль биш гууль" болдог аж.
Хуулийг хувийнхаа эрх ашгийг хамгаалах зэвсэг болгон өөртөө ашигтайгаар тайлбарлаж болдог дарга нарын нийгэм шиг эвгүй нийгэм байдаг гэж үү! Бид нэгэнт л тиймэрхүү этгээдүүдэд өөрийнхөө амьдралыг захирах эрх өгснөөс хойш бүх юм дуусч, тэд биднээр ёстой тоглох шиг болно. Уг нь иргэд тэдний өмссөн цагаан цамц, зангианд хууртагдах ёсгүй. Тэдний энэ хуурамч дүр төрхийн цаана хамгийн аймшигт гэмт хэргүүд нуугдаж байдаг. Шамшигдуулж буй өмч хөрөнгө, авилга, албан тушаалын гэмт хэргийг нь сонсох юм бол хармааны хулгайч, дээрэмчин, архичид хэчнээн өчүүхэн, гэнэн цайлган, гэмгүй амьтад болох нь мэдэгдэнэ. Эрхтэн ямбатнуудад хууль үйлчилдэггүй ийм нийгэм нэртэйгээр нь үндсэн хуулиндаа "дарга болон хөрөнгөтэй хүмүүст хууль үл хамаарна" ("Энэ хууль И.Б.Титогоос бусдад нь хамаарна" гэдэг шиг) гэсэн заалт оруулчихвал амар.
Хуулийг хууль болгох арга замын тухай Кант "Тухайн хүн бусад маань ч гэсэн над шиг хийгээсэй гэсэн байдлаар үйлдэх" нь сайн хуультай байх үндэс гэж үзсэн. Гэтэл бид муу хуульчдын боловсруулсан муу хуулийг биелүүлэх ёстой болж байна. Ийм хууль-ёс хүн-ёсыг байнга зөрчиж, хүмүүсийн амьдралыг там болгодог билээ. Муу хууль үйлдвэрлэдэг улс оронд хуулийг яс баримталдаг хүн байна гэж бодоход аймшигтай!
ГУРАВ ХОНОГИЙН НАСТАЙ МОНГОЛ "ХУУЛЬ"
Бидний хууль гээд байгаа тэр зүйл бол цаасан дээр буулгасан хоосон үг, хэн нэгний захиалга, түүнийг хүссэн үедээ хэрэгжүүлээд, хүсээгүй үедээ уландаа гишгэчихэж болдог "гурав хоногийн настай зүйл" гэдгийг бүгд мэддэг. Тийм ч учраас жирийн иргэдээс эхлээд төрийн хамгийн дээд өндөрлөгтөө хүртэл хуулиа зөрчиж байдаг. Зөрчинө гэдгээ бүгд мэдсээр байгаа мөртлөө “хуулиа дээдэлнэ” гэж ярьдагт бидний увайгүй (худалч) шинж оршиж байгаа юм. Монголын хууль хэл найруулга, утга санааны хувьд даанч муу! Ямар ч гэмт хэрэгтэн өөртөө ашигтайгаар тайлбарлаж, гуйвуулж болдог. Би латин хэл мэдэхгүй, гэхдээ ганц хоёр хуулийн томъёоллыг (англитай төстэй үг, логик тэр хэлэнд байдаг учраас бага сага ойлгодог) харсан. Хэчнээн логиктой, гүн гүнзгий агуулгатай императив байдаг гээч! Монголын хууль тийм биш байгаа нь үг-хэлэндээ байна уу, хуульчдадаа байна уу, сайн мэдэгддэггүй. Бараг хуульчдадаа байдаг болов уу гэсэн сэжиг төрдөг. Иймэрхүү хууль гаргадаг учраас Монголын хууль гурав хоногийн настай байдаг байх.
ХУУЛЬ, ЁС СУРТАХУУН ХОЁРЫН АЛИНД НЬ ЗАХИРАГДАХ ЁСТОЙ ЮМ БЭ?
Хууль, ёс суртахуун хоёр зөрчилдөх үед иргэн ёс суртахуунаа дагах уу, хуулийг дагах уу гэсэн хүнд асуудалтай тулгардаг. Бастиа
Хүн-ёс бол хамгийн дээд хууль гэсэн ойлголтгүй тэр хүмүүс л хууль-ёс ярьдаг. Хүн-ёсыг баримталдаг бүх хүн хэн нэгний зовж байж бүтээсэн зүйлийг хулгайлаад авчихаж болохгүй, дээрэм гэдэг бол өөрийн бүтээж чадахгүй баялгийг адгийн хар хүч ашиглан өөртөө авч буй хэрэг гэдгийг мэддэг. Ийм ойлголт, ёс журамтай хүн хэзээ ч хууль бус зүйл хийдэггүй. Гэтэл хуулиар бүх амьдралаа зохицуулна хэмээн бодож байгаа тэр хүмүүс бол хамгийн аймшигтай субъектууд. Тэд бүх зүйлийг хуулийн призмээр хардаг. Магадгүй, аав ээж нь аваарт ороод амь нас нь агшин хором бүрээр тоологдож байхад хүртэл хэл хөдөлгөөнгүй зам дээр машинаа улаан гэрэл дээр зогсоох байх шүү, энэ "хуулийг баримтлагчид"! Хууль-ёсыг л зөрчихгүй бол хүн-ёс ч яамай. Тэд эхнэр, хүүхэдтэйгээ хүртэл хууль ёсны дагуу харьцана. Хууль ёсонд захирагдсан ийм гэр бүлд "хүн-ёс" гэж зүйл огт байдаггүй, тэд зөвхөн хуулиар олгогдсон эрхдээ л гол анхаарлаа төвлөрүүлдэг. Айл гэрийн хамгийн нандин зүйл болох хүн чанар, итгэлцэл, ёс суртахуун, нэгнийгээ ойлгож төрөлх инстинктээр нь байлгах энэ бүхэн тэдний хувьд хамгийн "хачирхалтай" зүйл. Хуулиар амьдардаг ийм гэр бүл огтоос гэр бүл биш мэт санагддаг.
Хуулийг дээдэлдэг хүн хуулиас өөр юунд ч итгэхгүй. Ажил хэрэг явуулахын тулд тэр хүнд "би нэр төрөөрөө тангараглая" гэж хэлэх юм бол ёстой хөх инээдийг нь хүргэнэ. Нэр төр, итгэлцэл гэдэг бол угаасаа ёс суртахууны ойлголт, нэр төр, итгэлцэл байдаггүй учраас хууль гарч ирдэг юм чинь. Тэгэхээр тэд хууль, тогтоол, шүүхийн шийдвэр гээд албан ёсны баримт л шаардана. Түүнийг нь дагаад нөгөө хүнд суртал, авилга гээд хүн-ёстой харшилсан зүйлс гарч ирдэг. Хуульчдын "эвгүй" шинж ердөө л энэ. Хэчнээн сайн хуульч байна, төдий чинээ аймшигтай. өмнө маань нэг л машин байгаа юм шиг. Уг нь ч ойлгомжтой л доо, хуульч хүн нүдээ боолгосон Фемида шиг байх ёстой, гэхдээ л... Миний бодлоор хууль мэднэ гэдэг бол түүнийг үг, үсэгчлэн цээжлэх явдал биш, түүний утга санаа, цаад логикийг мэддэг байх явдал юм шиг байгаа юм. Ийм хүн хуулийг сохроор дагахгүй, харин шүүмжлэлтэй хандаж чаддаг.
ХУУЛИЙН ЁС ХИЙГЭЭД ХYНИЙ ЁС
Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун. Гельвеций
Одоо нэгэнт бид ёс зүй гэж яриад заншчихаж дээ. Уг нь ёс суртахуун гэж яривал зөв юм шиг санагддаг. Харин ёс суртахууныг судалдаг ухааныг ёс зүй хэмээдэг (гоо сайхныг судалдаг ухааныг гоо зүй, сэтгэлгээний учир шалтгааныг судалдаг ухааныг учир зүй логик гэдэг шиг). За энэ ч яахав, мөн чанарын асуудал биш. Гол нь энд ёс суртахуун гэдэг бол хүн-ёс юм гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Ёс суртахуунгүйчүүд нэгэнт ёс суртахуунгүй учраас энэ асуудал тэдний хувьд ойлгоход үнэхээр хэцүү зүйлийн нэг мөн (Та бүхэн "совесть" гэдэг орос үгийг монгол хэл рүү орчуулж болдоггүй, учир нь монгол хүнд угаасаа совесть байдаггүй, тэгэхээр байхгүй зүйлийг тэмдэглэсэн үг байдаггүй гэсэн Галсан докторын яриаг сонссон байх).
"Ёс суртахуун гэж юу юм бэ?" гэсэн асуулттай олонтаа тааралдаж байлаа. Yүнийг хамгийн хялбар байдлаар тайлбарлах гэж оролдъё. Наад зах нь хуулиас биш өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн. "Өөрөөсөө айна гэж юу гэсэн үг юм, би өөрийгөө яах ч үгүй шүү дээ, би өөрийн хийсэн гэмийг хэнд ч хэлэхгүй" гэсэн бодолтой байвал болохоо болиод явчихаж байгаа юм. Өөрийн хийсэн үйлдэлд өөрөө дүгнэлт хийх чадвараас тэр хүний ёс суртахуун их харагддаг. Чоно нялх янзага барьж идчихээд гэмшинэ гэж байхгүй. Учир нь тэр бол чоно. Адгийн алуурчид хэдхэн төгрөгний төлөө ядарсан нэгнийг алчихаад гэмшинэ гэж үгүй, учир нь тэр бас л чоно. Туслах бололцоотой байсан хэрнээ багын найздаа туслахгүй, тэгсэн хэрнээ гэмшдэггүй хүн байх, тэрээр бас л чонорхуу болж байгаа нь тэр. Гэтэл хэвийн ёс суртахуунтай хүн яадаг вэ гэхээр гудамжинд ядарсан нэг хүнд туслах бололцоотой байсан хэрнээ туслахгүй өнгөрчихөөд (жишээ нь, хүүхэдтэй, гуйлгачин эмэгтэйд 500 төгрөг өгчихлөө гэхэд надаас юу ч хорохгүй байсан гэсэн бодолдоо) ядахад нэг цаг ч гэсэн шаналж байвал "хүн" болж байгаа нь тэр. Гэтэл ямар ч увайгүй үйлдэл хийсэн огтхон ч шаналдаггүй хүмүүс байх, "хууль л зөрчихгүй бол боллоо" гэсэн мөнөөх олхиогүй бодолтой тэр хүмүүс хамгийн аймшигтай.
Тэгэхээр Гельвецийн хэлснээр "Хүнийг хүн болгож байдаг зүйл ёс суртахуун" юм бол "Хүнийг хүн биш болгож байдаг зүйл бол хууль". Би дээрх жишээг гуйлгачин сэтгэлгээ, залхуу хойрго байдлыг дэмждэг учраас хэлж байгаа юм биш. Гэхдээ өөрөө хэдий буруугүй байсан ч "амьдралын арга эв" олдохгүй үе гэж байдаг шиг санагддаг. Уг нь ёс суртахуун гэдэг бол ойлгоход тийм ч хэцүү зүйл биш. Сайн, муу, нүгэл, буян гэдэг бол ямар ч үед амьдарч байсан хүний хувьд бараг априори ойлголт шүү дээ. Нөгөөх коммунистууд маань бүх юмыг гуйвуулж өөрчилдгөөрөө өөрчилж, сайныг муу, мууг сайн, нүглийг буян, буяныг нүгэл болгож орхисон болохоос. Тэднийхээр алдаж оносон эцэг, эхээ хууль, цагдаад очиж хэлсэн "морозовчууд" бол өөрөө өөрийгөө ялсан сайн үйлстнүүд. Гэтэл энэ нь ёс суртахуунлаг хүний хувьд гэмшсэнээсээ болж бараг амиа хорлом үйлдэл шүү дээ. Ер нь ёс суртахууны хувьд өөрийгөө ялна гэж байдаггүй юм. Хэрэв өөрийн гэмших сэтгэлийг ялах юм бол ямар ч юм хийхээс гудийхгүй, хийсэн хойноо юу ч болоогүй юм шиг зогсч байдаг, эгээ л нөгөө хүн-чоно болж байна гэсэн үг биш үү.
Түүхэн уламжлал, зан заншлаараа ёс суртахуунаа бий болгож чадсан ард түмэн хүмүүнлэг байж чаддаг. Гэтэл бидний ёс суртахууны чин эрмэлзэл, норм (энэ нь хэм хэмжээ, "табу" гэсэн үг юм шүү дээ) үргэлж буруу байдаг. Ганцхан жишээ татахад, "Тунгалаг Тамир"-ын Эрдэнийг бид үргэлж хамгийн сайн хүнээр төсөөлдөг. Гэтэл тэр маань өөрийн хэргийг гүйцэлдүүлэхийн тулд өөртөө хайртай хүний (Гэрэл) хайр сэтгэлийг далимдуулан үхэл рүү түлхэхээс сийхгүй нэгэн байсан шүү дээ. Мөн эхнэр Долгор ба Буян чавганцад гаргасан зан ааш нь ч ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол тийм аятайхан зүйл биш санагддаг. Мөн бидний бахархдаг өөр нэг хачин жишээ татахад, газраас олсон нэг тоглоом, барьсан нэг загаснаас болж ахан дүүсийн хооронд үргэлж шахуу гарч байдаг маргаанаас болж нэгнийгээ харваад алчихаж байгаа хүн (Чингис) тийм сайн хүн мөн гэж үү!
ХУУЛИЙГ ДЭЭДЛЭГЧ ХYН
Ийм хүн өөрөөсөө айна гэж байхгүй ганц айдаг зүйл нь хууль. Гэтэл тэр х хамгийн аймшигтай оюун санааны гэмт хэрэгтэн байж ч болдог. Өөрөөр хэлбэл өч төчнөөн гэмт хэргийг хэдийнэ оюун санаандаа үйлдчихсэн байдаг. "Тэр муу намайг их шүүмжлээд байгаа юм, чадчих юмсан", "Энэ яасан их баяждаг золиг вэ, мөнгийг нь хулгайлаад хоосруулж орхих юмсан" гэх мэт өдий төдий гэмт хэргийг оюун санаандаа үйлдэнэ. Гэхдээ тэрээр "хуулийг дээдэлдэг хүн" учраас энэхүү гэмт бодлоо гадагш гаргаж, амьдрал хэрэгжүүлж болохгүй гэдгээ сайн мэддэг, үнэндээ тэд ирээдүйн гэмт хэрэгтэн буюу "бололцоо" нь таарвал хүн алахаас ч сийхгүй этгээдүүд мөн. Гэтэл хууль-ёс ноёлсон нийгэмд тийм хүмүүст хариуцлага тооцох арга байдаггүй (хамгийн аймшигт бодол санаа агуулж байдаг ч гэсэн амьдрал түүнийгээ хэрэгжүүлээгүй учраас).
ЁС СУРТАХУУНЛАГ ХYН
Харин ёс суртахуун нь гэмт хэрэг хийгээгүй ч оюун санаандаа тийм нүгэлт зүйл бодсоных нь төлөө тухайн хүнийг яллаж байдаг (Энд шашны тухай яриа гарч ирнэ. Yнэндээ Бурхнаас айх, өөрөөсөө айх хоёр нь эрс өөр зүйл. Энэ нь маш сонирхолтой ч гэсэн манай сэдвээс арай гажсан сэдэв учраас энд дэлгэрэнгүй өгүүлэхээ азнахаар шийдэв). Ёс суртахуун, хууль хоёр ялгаа эндээс тод харагдана. Хууль хүний гадагш гарсан үйлдэл дээр үйлчилдэг бол ёс суртахуун нь хүний гадагш гарсан үйлдэл дээр төдий дотоод оюун санаанд нь үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун нь хүмүүсийн дотор оюун санаандаа ч тийм нүгэлт бодол агуулахыг ч зөвшөөрдөггүй гэсэн үг. Ёс суртахууны ийм бат итгэл үнэмшилтэй хүнийг хууль, эрх мэдэл, мөнгөний аль нь ч дийлэхгүй, ганцхан ёс суртахуун нь (дотоод итгэл үнэмшил нь) дийлнэ. Ёс суртахууны хүчтэй тал гэдэг бол ердөө л энэ.
Ер нь юу зөв, буруу болохыг эрүүл, логиктой сэтгэдэг хүн хуультай хуульгүй ойлгож байдаг юм билээ. Тийм ч учраас АНУ-д "тангарагтны шүүх" гэж хуулийн боловсрол-мэдлэггүй атлаа шүүх дээр хамгийн гол шийдвэр гаргадаг хүмүүсээс бүрдсэн нэгэн институт ажилладаг. Тэд хуулийн мэдлэг боловсролгүй ч, ажил амьдралын их туршлагатай, хэвийн сэтгэдэг, шударга зан чанартай хүмүүс байдаг. Тэд тухайн яллагдагчийн "буруутай" (эсвэл буруугүй) болохыг шийдэх бөгөөд шүүгч зөвхөн тэр шийдвэрийг хуулийн өмнөөс хэлбэржүүлнэ. Тэгэхээр "тангарагтны шүүх" гэдэг бол бидний ярьж буй зүйлтэй логикийн хувьд утга авцалдах сайн процедур мөнөөсөө мөн.
ЁС СУРТАХУУН БОЛ ЖИНХЭНЭ ХУУЛЬ МӨН
Нухацтайхан эргэцүүлээд үзэх юм бол нийгэмд "rule of law" биш, "rule of justice" ноёрхож байх ёстой юм шиг санагддаг (Энэ хоёр ойлголт хоорондоо хэр зэрэг авцалддаг тухай асуудал мөн л судалгааны тусгай сэдэв болох тул хойш тавихаас өөр арга олдсонгүй). Өөрөөр хэлбэл, нийгэмд хууль ёс биш, зүй ёс ноёрхох ёстой. Гэтэл амьдралын утга учир, хуулийн амин сүнсийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй хүнийг цагдаа гудамжинд зогсоочихоод, биеэ хэрхэн авч явах талаар зааж сургаж, зандарч айлгаж байдаг хачирхалтай нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Ухаандаа хууль, ёс журам мэддэг хүн "ёс журамгүй хүндээ" хэрхэн амьдрахыг зааж өгч байгаа нь тэр. Даанч гутамшигтай байгаа биз! Эвгүй нийгэм гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа юм.
Манай нийгэмд хууль биш ёс суртахуун дутагдсанаас болж аймшигт гэмт хэрэгтнүүд өсч бойжсоор байна. Тэгэхээр хуулийг ёс суртахуунгүй хүнд хэрэглэх юм бол тэр нь "хууль ёсны хууль" болно. Хууль хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ хуулийг хууль болгодог хууль хэрэгтэй. Хуульчдын хувьд хууль нь үндсэн хуулинд таарч байвал хууль болдог бол бидний хувьд тэр нь ёс суртахуунд зөрчилдөхгүй байж сая хууль болно. Эцэст нь давтан хэлэхэд, хуулиас дээгүүрх хууль гэдэг бол ёс суртахуун (жинхэнэ хууль бол ёс суртахуун) гэдгийг хүн бүр ухамсарлавал энэ нийгэмд эрүүгийн гэмт хэрэг төдийгүй бусад ёс бус байдал ихээхэн багасах байх даа гэсэн найдвар сэтгэлийн минь мухарт байдаг.
Ардын эрх сонин 179 /457

”Өөрийнхөөрөө амьдрах , бусдад тэгж амьдрах бололцоо өгөх”
Ер нь либертари үзэл санаа хэд хэдэн асуудал дээр анхаарлаа хандуулж байдаг. Тэр бүхнээс хувь хүний эрх чөлөөний асуудлыг сонгон авч, “Адмон” хэвлэлийн газраас монгол хэл дээр хэвлэн гарсан Либертарианизм номоо сурталчлахын тулд энэ бэсрэг өгүүллийг тэрлэн, анхааралд тань толилуулж байна.
Либертари үзэл ба патернализм
“Би өөрийгөө мэднэ” хамгийн энгийн мэт энэ зарчим хүмүүний амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжих болтлоо хүн төрөлхтнөөс асар их цаг хугацаа, хөлс хөдөлмөр, тэр ч бүү хэл улс төрийн ширүүн тэмцлийг шаардаж байжээ. Хувь хүний амьдралыг их хаад, күнз, мэнз гэх мэт ёс суртахууны сургаал, сайн сайхан бүхнийг амладаг шашин, нийт ард түмний нэр барьсан хэсэг бүлэг дарангуйлагч, “нутгийн ухаант буурал өтгөс”, үр хүүхдийнхээ амьдралын төлөө сэтгэл зовнисон аав, ээж, ах дүү гээд хөндлөнгийн хүмүүс зааж зааварлаж, мэдэж зохицуулсаар ирсэн байдаг.
Тэгвэл либертарианизм хэнийг ч нас биенд хүрсэн хүн гэж үзэн (үнэхээр тэр хүний хуулийн насанд хүрсэн тохиолдлыг авч үзэж байна шүү дээ), амьдралд нь хүндэтгэлтэй ханддаг. Та бол өөрөө шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх ухамсартай хувь хүн. Үүнийг тань либертари үзэл хүлээн зөвшөөрч байна. Амжилт ч таных, алдаа ч таных. Зөв бол ач тусыг нь та өөрөө хүртэнэ, буруу бол горыг нь мөн өөрөө амсана. Хүн алдах эрхтэй байх ёстой. Харин түүний алдааг өөр хэн нэг нь үүрэх ёсгүй. Тэгэхээр либертаричуудын үзэж байгаагаар амжилт, алдаа хоёр нь либертари үзэлтэй хүний хоёр аугаа багш мөн. Энэ утгаараа либертарианизм нь тууштай антипатерналист үзэл болно (Хувь хүний амьдралыг өөрөө биш, төр ч юм уу шашин мэднэ гэдэг үзлийг патернализм гэдэг).
Өөрөө өөрийгөө мэдэх зарчим дээр тулгуурласан эрх чөлөөний философи
Хүн өөрийгөө мэднэ гэдэг бол өөрийнхөө амьдралыг “эзэмшинэ” гэсэн үг юм. Учиргүй их хөрөнгө мөнгөтэй, өндөр боловсролтой, “цагаан цамц, зангиатай хүн” байсан ч тантай холбоотой асуудлыг танаас илүү мэдэх эрх байхгүй. Тэр ч бүү хэл тэд хэчнээн олуулаа байсан ч таны амьдралыг танаас илүү мэдэх ёсгүй. Мөн яг үүнтэй адил та өөрөө хэн ч байлаа гэсэн бусад хүний амьдралыг мэдэх эрхгүй байдаг.
Хүмүүн нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацаанд оршино. Амьдралаа алдвал ирээдүйгээ алдана, эрх чөлөөгөө алдвал одоогоо алдана, амьдрал, эрх чөлөөгөөрөө олсон бүхнээ алдвал өнгөрсөнд хийж бүтээсэн бүгдийг алдана гэсэн үг.
Таны эрх чөлөө, амьдралаараа бий болгосон зүйлийг тань өмч гэнэ. Энэ бол таны зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр, авъяас чадварын тань үр дүн юм. Түүнийг тань хэн ч зөвшөөрөлгүй залилж, хулгайлж, хүчээр авах эрх байхгүй.
Амь амьдрал, эрх чөлөө, өмч гурвыг хүний салгашгүй гурван эрх гэж Локк хэлсэн байдаг. Үүнд тайлбар хэрэггүй, энэ бол аксиом хэмээн Нобелийн шагналт философич, математикч Бэртран Рассэль тодотгосон. Тэгэхээр энэ гурвыг хэн ч авч болохгүй. Тэр ч байтугай, төр ч (нөгөө зангиа зүүсэн, цагаан цамцтай хүн) авч болохгүй. Төр нь татвар авах, цаазаар авах ялыг хэрэгжүүлэх, цэрэгт татах гэх мэтчилэн хүний эрхийг маш их зөрчиж байдаг. (Ер нь энэ номонд төр-яам, тамгын газрын оролцсон юм бүхэн болохоо болиод ирдэгийг тод харуулсан). Төр-засаг нэг хүний бүтээсэн зүйлийг авч нөгөө хүнд өгөх, эсвэл дундаас нь ихээхэн зүйлийг өөрийнхөө хэрэглээнд авч үлддэг учраас либертари үзэлтнүүд өөрийн зорилгыг “хувь хүний эрх чөлөөг дээд зэргээр ихэсгэж (maximize), засгийн эрх мэдлийг дээд зэргээр багасгах (minimize)” гэж тодорхойлдог билээ. Хэн хийж байгаагаас нь үл шалтгаалан хүний амь амьдралыг хүчирхийлэхийг аллага, хүний эрх чөлөөг хүчирхийлэхийг боолчлол, хүний өмчийг хүчирхийлэхийг дээрэм, хулгай гэхээс өөр аргагүй.
Индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл) ба эгоизм (“хар амиа бодох үзэл”)
Энэ үзлийн тухай ярих бүрд эгоизм гэсэн нэр томъёо дагалддаг. Эгоизм гэдэг нь Эго буюу латины Ego, монголын “Би” гэсэн үг болох бөгөөд би-гээ буюу хар амиа боддог муу үзэл болж таарч байгаа юм. Ёс суртахууны энэ сургаалыг либертари үзэлтнүүд улс төр, эдийн засгийн утгаар нь хэлэхдээ “Хувь хүний өөрийгөө бодож хийсэн зүйл бүр нийгмийн талбар дээр очихдоо нийтийн ач холбогдол бүхий зүйл болдог” гэдэг. Энэ үгийн тайлбарыг Смит, Хайк, Нэйш нар маш ул үндэслэлтэй тайлбарласан билээ. Үнэхээр л бид өөрийгөө бодож байгаа юм бол нийтийн тусын тулд юм хийхээс өөр аргагүй байдалд ордог системд байна. Иймээс либертари үзэлтнүүд эгоизмыг “рациональ эгоизм” гэсэн тодотголтойгоор хүлээн авахаас айдаггүй. Бидний хувьд “нэг нь нийтийн төлөө” биш, “нийт нь нэгийн төлөө” бас биш, харин өөрөө өөрийнхөө төлөө гэдэг бол хамгийн зөв лоозун.
Индивидуализм нь фашизм, коммунизм, социализм гэх зэрэг аливаа хамт олонч-коллективист үзэл болон “олонхийн дарангуйллын эсрэг” зогсож байдаг үзэл юм. Хувь хүнийг хамт олонтой заавал нэг эгнээнд алхаж, нэг аяар дуу дуулахыг албадаж болохгүй. Хувь хүний эрх гэдэг бол олонхиос хараат байдаг тоон хэмжигдэхүүн биш юм. Нэг хүний юмыг авахын тулд 100 хүн эрхээ нэгтгээд ч нэмэргүй. Өөрөөр хэлбэл, 10 хүний эрх нэг хүний эрхийг үгүй хийнэ гэсэн юм байхгүй. Эрх бол эрх.
Таны эдэлж буй ЭРХ бол одоогийн төрийн түшмэл, хуулийн ажилтан, их сургуулийн профессоруудын (“ордны профессорууд”) ятгаж, ойлгуулах гээд байдаг шиг төр-хуулиас өгөөмөр сайхан сэтгэл гарган бидэнд өгсөн бэлэг биш. Эрх чөлөөтэй, өмчтэй, амьдрах эрхтэй байна гэдэг нь хүн анхнаасаа л мах, цусанд төрдөг шиг тантай хамт энэ ертөнцөд ирсэн Бурхны хишиг юм. Тиймээс танд анхнаасаа байсан тэр зүйлийг хэн ч өгч чадахгүй. Энэ бүхнээс харахад индивидуализм нь тэгш эрхтэй гэхээсээ илүү эрх чөлөөтэй илүү холбоотой байдаг.
Либертарианизм ба улс төрийн бусад үзэл
Консерватив үзэлтнүүд яг таны аав шиг юу зөв, юу буруу болохыг зааж зааварлана, социалистууд болохоор нүүрийг чинь угааж, хувцсыг чинь өмсгөж өгөн ээж шиг тань аашилна, харин коммунистууд хэзээ ч алгадаад авахад бэлэн байдаг хахир хатуу зантай хойд аав, ээж л гэсэн үг. Тэгвэл либертари үзэлтнүүд таныг нас биенд хүрсэн хүн гэж үзэж, хүндэтгэлтэй харьцдаг. Та бол өөрөө шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий хувь хүн. Үүнийгээ либертарианизм дахин давтан хэлж байна.
Либертари үзэл Монголд орж ирлээ
Дэлхий дээр либертари үзэл бодол баримтлан үйл ажиллагаа явуулдаг байгууллага, энэ үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой вэйбсайт, утга зохиолыг тоочих аваас хэдэн зуун хуудас дүүрэн хаяг, мэдээлэл болох биз. Эрх чөлөөний яруу тод тунхаг болох энэ үзэл санаа ч Монголд нэвтэрчээ. Үүнийг би дараах хоёр баримт дээр тулгуурлан хэлж байна. Нэгд, Бастиа, Сэй, Мизес, Хайк, Рэйнд, Фридман, Боаз нарын либертариан номнууд хэдийнээ монгол хэл дээр хэвлэгдэн гарсан. Хоёрт, либертари үзэл санаа баримталдаг хэдэн хүний санаачлагаар “Либерал эдийн засагчдийн сан” хэмээх ТББ Монголд байгуулагдаж, богино хугацаанд нэлээд дорвитой ажил хийлээ. Тэр бүхнийг тоочих аваас нуршуу юм болж, уншигч таныг чилээх вий хэмээн эмээж байна. Иймд та www.fole.mn хаягаар орж либертари үзэл санаа, хөдөлгөөн, түүний тухай гадаад, дотоодын мэдээлэлтэй танилцаж болно. Бид гэр бүлийн хүмүүжил, олж авсан боловсролоороо уг үзэл санааг баримтлагч өөр хүмүүс байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Энэ үзэл санааг үзэн ядах хүмүүс ч гарах нь мэдээж. Хүлцэн тэвчихүй бол манай баримталдаг нэг гол зарчим билээ. Коммунист, социалист, фашист, либертари утга зохиолыг бүгдийг уншиг, тэгж байгаад сонголтоо хийг.

“Болдогсон бол энэ авлигыг чононоос дутуугүй хэмлэх юмсан”
Улс түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлэх замаар хувийн эрх ашгаа хангаж байдаг төрийн
түшмэл бол авилгачийн жинхэнэ дүр төрх мөн.
Бодит байдал ба улс төрчдийн төөрөлдсөн төсөөлөл
УИХ-ын байнгын хороодын чуулганаар авилгатай тэмцэх хуулийн тухай төслийг хэлэлцэж байгааг телевизээр харж, сонин хэвлэлээр ч уншлаа.
УИХ-ын зарим гишүүд Монголд авилга бодитой байхгүй, энэ бол бидэнд мөнгө өгөхөөсөө харамлаж, шалтаг зааж буй гадныхны суртал-ухуулгаар бий болсон “шум” (шуугиан тарьсан цуу яриа), тийм ч учраас авилгатай “тэмцэх хэрэггүй” гэсэн ухааны юм ярьж байх юм.
Яаж эргүүтэхээрээ ийм үг хэлдэг байнаа! Ёстой амьдралаас тасархай, юу ч мэддэггүй хүний үг гэхээс өөр яахав. Монголд авилга гараараа шүүрдэхэд гараад ирэхээр их загастай гол шиг болчихоод байхад. Замын болон эргүүлийн цагдаа, бүх шатны сургуулийн багш нар, эмнэлгийн ажилтнууд, үйлчилгээний зөвшөөрөл олгодог дүүргийн түшмэл, гэрлийн байцаагч, мөнгөний шилжүүлэг хийгч ня-бо, бараа олгогч нярав, татварын албаныхан гээд хаана л бол хаана авилга. Авилгаас өөр юу ч алга. Танил талаа ивээлдээ авдаг протекционизм, хамаатан садандаа “тусалдаг” непотизмыг нэмэх юм бол ёстой л “хошууны булайг уудалбал далай” (Ч.Лодойдамба, Тунгалаг Тамир) гэдэг болно. Элдэв төрлийн лизенц, газрын зөвшөөрөл, гааль, шүүх, албан тушаалын наймаа зэрэг дээр авилгын үүр уурхай бүр ч гүнзгий бөгөөд нууцлаг. Албан тушаал томорч, хөөцөлдөх ажлын хөрөнгө мөнгө ихсэх хэрээр авилга далд байдалд ордог.
Авсан өгсөн нь мэдэгддэггүй, тэгэхээр авилга байхгүй, энэ бол хоосон яриа байж гэсэн логик-оюун дүгнэлт хийж байгаа юм уу? Яасан ядруухан силлогизм бэ! Хулгай гараад байдаг, хулгайч нь баригддаггүй, тэгэхээр хулгай байхгүй гэсэнтэй л адил сонсогдож байна.
Авилга одоо улс үндэстний гай гамшиг, эдийн засгийн сүйрэл, ард түмнийг шимэгч хорхой, монгол хүний бие дээр гарсан идээ бээр гээд ёстой хамгийн муу муухай зүйл болоод байна. Маяковскийн хэлснээр, авилга нь “чононоос дутуугүй хэмлэж” үзэн ядахаар зүйл болчихоод байхад төрийн түшээд нь энэ бол hallucination байжээ (хоосон, хий юм үзэж харжээ) гэж яриад сууж байдаг. Нэг бол тэд үнэхээрийн маанаг байх, эсвэл өөрсдийнхөө орлогын эх сурвалж болсон хээл хахуулиас салах хүсэлгүй байх шиг.
Бидний авилгач уламжлал
“Нууц товчоо”-нд өгүүлснээр (1976 оны хэвлэлийн 53-54-р тал), Тэмүүжин нэгэн томоохон хэрэг бүтээхээр ван хан Тоорил дээр очиход тэрээр “Булган дахын чинь хариуд, бутарсан улсыг чинь бөөгнөрүүлж өгье” гээд хэлснээ гүйцэлдүүлдэг. Үнэхээр Тэмүүжин өөрийн хэргийг бүтээхээр Тоорилд булган дах өгч, Тоорил түүний хариуд төр-улсын цэргийг хөдөлгөсөн бол тэр хоёр Монголын түүхэн дэх нэлээд эрт үеийн “албан тушаалын гэмт хэрэгтнүүд” (эрхэм гишүүдийн зааварласнаар ингэж нэрлэх ёстой юм гэсэн) болж байгаа юм.
Тэр үеийн монголчуудын авилгач зан чанарын тухай Плано Карпини, Гильом дэ Рубрук нарын аян замын тэмдэглэлд ч олонтаа дурьдагдсан байдаг. Монголчууд жирийн ардаасаа эхлээд мяндагтан зэрэгтнээ хүртэл гадны элч төлөөлөгч, худалдаачдыг өөрийн нутаг дэвсгэрээр өнгөрүүлэх, эсвэл дээд зиндааны хүнтэй уулзахад нь зуучилж, хийх ёстой зүйлээ хийснийхээ төлөө байнга хахууль авдаг байжээ (П. Карпини, Монголчуудын түүх, Гильом де Рубрук, Дорно этгээдэд зорчсон минь, Улаанбаатар 1988., 34, 62, 64, 103, 118-р тал).
Түүхийн дараагийн нэгэн үе Монгол улс харийн дарангуйлал дор байх 200-аад жилд авилга ид цэцэглэсэн гэдэг. Янз бүрийн цол хэргэм, албан тушаалыг ёс мэт авилгаар олж авдаг байж.
Социализмын үед авилга ихээхэн далд хэлбэртэй болж, тэр хэрээрээ жинхэнэ мөн чанараа олсон. Энэ үед авилга нэрээ өөрчилж бэлэг хэмээн нэрлэгдэх болсон. Сэтгэл харамгүй өгч байгаа юм бол үнэ бүхий зүйл бэлэглэх ёстой, харин үнэ нь өндөр байх тусам нөгөө хүнээ эрхэндээ оруулдаг байж.
Гэхдээ энэ мэт түүх ч яахав, ямар хариуцлага тооцож болох биш. Одоо өнөөгийн нөхцөл байдлаа л янзалж авмаар байна.
Авилга гэдгийг ойлгоход тийм хэцүү гэж үү!
Ойлголтын түвшинд биш үгний түвшинд сэтгэдэг хүмүүсийн үндсэн шинж бол янз бүрийн шинэ үг олж түүндээ өөрсдийн зохиосон утга өгөн маргалдах дуртай байдаг. Байнгын хорооны хуралдааныг харж байхад гишүүд “авилга”, “авилгал”, “хээл хахууль”, “албан тушаалын хэрэг” гэх мэт үгнүүдээр мөн их жонглёрдох юм. Тэгсээр байгаад үндсэн ойлголтоо унагаад авсан. Сүүлдээ юуны тухай яриад байгаагаа ойлгохоо болих шиг болсон. Ёстой “өөрөө бүү мэд, мэдсэн хүнийхээ үгэнд бүү ор” гэсэн хараал хүрсэн хүмүүс!
Авилга бол харахад эдийн засгийн үзэгдэл мэт авч үнэндээ ёс суртахууны ялзрал байдаг. Авилгач түшмэл юуны түрүүнд ёс суртахууны, дараа нь хуулийн гэмт хэрэгтэн юм. Авилга авсан түшмэл өөрийн хийх ёсгүй юмыг хийх юмуу, эсвэл хийх ёстой зүйлийг эс хийдэг. Тэгснээр нийт улс үндэстний эрх ашиг ил далд хэлбэрээр хохирно.
Авилгад өртсөн улс-оронд гадны зээл тусламж төдийгүй дотоодын татвар төлөгчдийн төлсөн мөнгө элсэнд шингэж байгаа ус мэт алга болдог. Иймээс авилгыг улс орны эдийн засагт шигдсэн шимэгч хорхойтой адилтгадаг. Авилга ихсэх хэрээр нийгмийн хөгжил доройтож, багасах хэрээр нийгмийн хөгжил түргэсдэг урвуу пропорциональ харьцаатай үзэгдлүүд. Дэлхий дахинаа ил болсон нэгэн жишээ байна. Биднийг ил, далд тэжээж байдаг Өмнөд Солонгос болон Африкийн Гана хоёр 40-50 жилийн тэртээ эдийн засгийн хөгжлөөрөө нэг түвшинд байсан гэдэг. Гадны зээл тусламжийг яг адил хэмжээгээр авсан атал Өмнөд Солонгос хөл дээрээ боссоноор үл барам эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байхад Гана улсын авилгач түшээд нь тусламжийн бүх мөнгийг хувьдаа завшсанаар улс орноо дэлхийн хамгийн буурай улсын жишиг болгожээ. Авилгын хор уршгийг харуулах энгийн бөгөөд тод жишээ энэ юм. Энэ хор уршигт үзэгдэл чухамхүү байнгын хороодын хэлэлцүүлэг дээр уг хуулийн төслийг эсэргүүцэж буй хэдэн улс төрчдөөр дэмжигдэн улс оронд маань ноёрхож, Африкийн Гана шиг нэгэн улс-орон Азид гарч ирэх нь ээ.
Авилга бол төрийн бизнес
Авилга бол албан тушаалтны гэмт хэрэг. Тэд л төрөө худалдаж амьдардаг. Тийм нөхцөл байдлыг далдуур бүрдүүлсэн байдаг. Жирийн иргэдэд авилгал өгөх нь угаасаа ашиггүй бөгөөд утгагүй. Тийм ч учраас авилгатай тэмцэх хууль гаргахаас төрд байгаа авилгачид хамгаас их айж байна. Өмнө нь тэд орлогоосоо салах нь гэж айдаг байсан бол одоо чангахан хууль гаргачихвал шоронд орох нь гэж айж эхэллээ.
Авилгыг өгсөн, авсан хоёр хүний үйлдэж буй гэмт хэрэг гэж их ярих юм. Тэгж хэлж ярьж байгаа утга ойлгогдож байна л даа. Гэхдээ энэ хоёр хүнийг ёс суртахуун, хууль зүйн үүднээс ялгаатай авч үзэж болно. Хээл хахууль өгч байгаа хүнийг “чи гэмт хэрэг хийчих” хэмээн санал тавьж байгаа хүн, харин авч байгаа хүнийг уг саналыг хэрэгжүүлж, гэмт хэрэг үйлдэж байгаа хүн гэж үзэх ёстой юм биш үү. Албан тушаалтнууд нөгөө хүнээ өөрт нь хахууль өгөхөөс нааш ажил нь бүтэхээргүй байдалд оруулсан байдаг. Энэ утгаараа авилгач түшмэл хахуульдагчаасаа илүү буруутай, нэгэнт илүү буруутай юм бол шийтгэл нь илүү хүнд байх ёстой. Тэгж байж л хахууль авагч, өгөгч хоёрын нэгдмэл байдлыг үгүй хийнэ. Энэ нь ч авилгын хэргийн илрүүлэлтэнд сайнаар нөлөөлнө. Товчоор хэлэхэд, На түшмэлийг нь шийтгээд Долингорыг шийтгэхгүй орхисон ч яадаг юм бэ! (Ц.Дамдинсүрэн, Гологдсон хүүхэн).
Авилга туйлын их халдвартай, түшмэдийг уруу татдаг үзэгдэл. Өөртэй нь адилхан төрийн нэг түшмэл хахууль авч, амьдрал нь дээшилж, баяжсаар байгааг харж буй нөгөө түшмэлд барьцах сэтгэл төрөлгүй яахав. Авилгад ч гэсэн өөрийн шударга ёс байх ёстой шүү дээ. Гурав дахь түшмэлд ч мөн тийм “эрх” бий. Тэгвэл төрийн алба хашиж буй бүх хүнд тийм эрх байж таарна. Улс-орон ингэж л авилгач түшээдээр дүүрдэг.
Улс төрчдөд авилга өгөх арга олон янз байдаг бололтой. Шууд мөнгөн хэлбэрээр өгөхөөс гадна байр бэлэглэх, хүүхдийнх нь гадаадын өндөр үнэтэй сургуулийн төлбөрийг гаргах, хамаатан садангийнх нь хүний эмчилгээ болон бусад элдэв арга хэмжээ, шоуны зардлыг ивээн тэтгэх, за тэгээд ямар л материаллаг хэрэгцээ байна түүнийг бүгдийг нь даана. Нэгэнт “үнэгүй хоол” гэж байдаггүйгээс хойш нөгөө улс төрч энэ их хандив, бэлэг сэлтийн төлбөрийг ямар нэг байдлаар хийх л хэрэгтэй болдог.
Хахууль нь өгсөн авсан хоёр хүнийг мөнхөд холбоно. Нэгэнт муу муухай юмаар холбогдсон хоёр хүн нэг нэгнийхээ өмнө нээнтэгт ордог. Авсандаа ч, өгсөндөө ч дахин хандах “эрхийг” нь нээгээд өгчихдөг. Тэр хоёр хүний хооронд ажил хэргийн шударга гэрээ хийгдсэн байсан бол гэрээнд заасан зүйлээ хийгээд л бүх юм дуусах байсан, хэрэв маргаан гарвал гэрээгээ бариад шүүхэд очно. Харин нөгөө авилгач хоёр тэгэх аргагүй болохоор байнга нэг нэгнийгээ дарамталж, нэг нь нөгөөгөөсөө юм салгаж байх эрхтэй болчихсон байдаг. Энэ нээнтэг нь тэр хоёрыг бие биедээ дургүй болгох авч яах аргагүй мөнхөд холбож өгнө.
Хуулийн төслийг хэлэлцэх үед хувийн хэвшил дэх авилгын тухай маргаан бас гараад байгаа юм шиг байна лээ. Энд өөрийн бодлыг нэмэрлэхэд, авилга гэдэг бол улсын эрх ашигт халдаж, олны хөрөнгийг үрэн таран хийж байдаг үзэгдэл учраас төр-улсын албанд байгаа хүмүүс дээр илүү яригдах асуудал. Харин хувийн хэвшлийн хоёр хүн олсон мөнгөө нэг нэгэндээ өгч байгаа бол ёстой нөгөө “мөнгөтэй хүн мөнгөөрөө луувангаа авч иднэ үү, лаагаа авч зажилна уу” өөрсдийнх нь хэрэг байлгүй яахав. Гол нь өөрийн мөнгөөр улсын албан хаагчийг хахуульдаж, хахуульдсан мөнгөнөөсөө илүү мөнгө улсаас шомбодох гээгүй л бол боллоо.
Авилгын эсрэг хуулийг хэлэлцэж буй нь
Байнгын хороод дээр энэ хуулийг хэлэлцэж буй байдлыг харахад авилгатай тэмцэх энэ хуулинд элдэв гох дэгээ тавьж буй гишүүд яг л амьжиргааны хэрэгслээ алдах болсноос боож үхэх гээд байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд бас бусдыгаа “та нар энэ заалтнаасаа болж хэрэгт орно шүү” хэмээн айлгах санаатай ч юм шиг. Нөгөөдүүл нь үнэхээр цэвэр юм бол яалаа гэж айх вэ дээ. Айлгах гэж оролдож буй тэр хүн бусдыг өөр шигээ бодож байгаа нь л тэр байх.
Ер нь хамаг гол заалтыг нь “унагачихсан”, чөдөртэй морь шиг хууль гаргачихаад өөрсдөө ташуурдаад сууж байх нь. Бид хууль гаргасан уу? Гаргасан, даан ч энэ хэдэн бүтэлгүй нөхөр хэрэгжүүлж чадахгүй юм гэх нь л дээ. Үнэхээр ийм үлбэгэр хууль гаргах гэж байгаа бол огт гаргаагүй нь дээр биз!
Авилгатай тэмцэх тэр байгууллагыг ТББ-ууд, Хүний Эрхийн Үндэсний Комисс зэрэг иргэний эрхийг хамгаалдаг байгууллагуудаас Их хуралд оруулж болдоггүй юм байх даа. Улс төрийн байгууллагуудын оролцоо байдаг юм гэхэд ядахад нэг юм уу бүлэг улс төрчид, тэрчлэн нэг нам, хүчний долгион дээр ажилладаггүй хүмүүсийг шилэн сонгох журам боловсруулах хэрэгтэй.
Их хуралд сууж буй зарим нөхдөд хэлэлцэж буй асуудалдаа иргэний байр сууринаас хандах боловсрол, ухаан, сэтгэл даанч дутагддаг. Асуудлыг ямагт нэг муу бюрократын өнцгөөс харж, түшмэлийнхээ арьсыг хамгаалах гэсэн оролдлого хийх юм. Гэхдээ тиймгүй нь ч бас байна. Олон удаа ажиглалаа, Э.Бат-Үүл гишүүн л иргэдийн эрх ашигт нэлээд мэдрэмтгий (sensitive гэж ярьдаг даа) ханддаг, ардчилсан зарчмыг яс махандаа хүртэл ойлгосон хүн юм шив дээ. Гол гол асуудал, тухайлбал, төрийн тансаг хэрэглээ буюу Руссогийн “хэрэгцээгүй хэрэгцээ”-ний тухай энэ хүн л ярьж байсан. Дараа нь иргэний нийгмийн хөдөлгөөнүүдэд хүч хэрэглэх тухай яриа үүсэхэд эсэргүүцлээ тууштай илэрхийлж байсан санагдаж байна. Либертари зохиолууд гараагүй байх үед төрд бусдаас илүү нь оччихдог юм биш, бид бусадтайгаа адил гэж ярьж байхыг нь бас л сонсож байлаа. Улс төрийн ардчилсан уламжлал хомс, хүний эрхийн талаар яс махандаа шингэсэн ойлголтгүй улс төрч, хуульчидтэй манай орны хувьд ийм хүн иргэдийн түшиг тулгуур, найдвар болж байдаг.
Жирийн иргэд авилгын талаар үнэхээр чангахан хууль гараасай гэж хүсэж байна. Авилга гэдгээс хол хөндий явсан олон арван мянган шударга иргэд бүгд ийм бодолтой байгаа. Айх юмтай хүмүүс л чангахан хуулиас жийрхээд байна. Хүний эрх зөрчигдөж, хэлмэгдэл гарах вий гэж болгоомжлоод байгаа бол авилга өөрөө хүний эрхийг маш ихээр хүчирхийлж, үнэнч шударгаар амьдарч буй өдий төдий иргэдийг хэлмэгдүүлж байдаг зүйл шүү дээ. Тэгээд ч шударга, чанд хууль гаргасан байхад хэн ч хэлмэгдэхгүй. Улс төрийн нам-хүчин, тодорхой бүлэглэл, улс төрчдийн лоббигоор гарч ирээгүй, шударга хүмүүс тэр байгууллагад ажиллах юм бол хуулин дахь болохгүй зүйл, заалтыг залруулаад явж болно. Энд л хуулийн хийгээд ёс суртахууны ухамсартай хүн хоёрын жинхэнэ ялгаа харагдана даа. За энэ ч улс төрчид болон хуульчдын хувьд тун ойлгомжгүй өгүүлбэр биз!
Эцэст нь, авилгын эсрэг байгууллагад алба хаах хүнд байх шинж чанарууд
Стэйтист сэтгэлгээтэй зарим хүний яриаг сонсож байхад авилгатай тэмцэх байгууллагыг бий болгочих юм бол нөгөөх төрөөс нь дээгүүр эрх мэдэлтэй байгууллага гараад ирэх нь гэж болгоомжлоод байдаг бололтой. Үнэндээ ч тэдний болгоомжлол зөв. Төртэй “үзэлцэж” чадахуйц эрх мэдэлтэй байгууллага байхгүй бол “төрийн бизнес болох авилгыг” хэрхэн үгүй хийх билээ. Өмнө нь цагдаа, шүүх, авилгын эсрэг хууль гээд төрийн институциуд бүгд л байсан. Тэгсэн хэрнээ ийм байдалд орчихоод байна шүү дээ. Тэр ч бүү хэл нөгөө байгууллагууд нь өөрсдөө авилгын үүр уурхай болчихоод байхад яаж хуучин институцээр авилгатай тэмцэх юм бэ! Сингапур, Хонконгд ийм байгууллагуудыг бий болгож байж л авилгыг устгасан гэдэг биз дээ.
Сүртэйхэн хэлэх юм бол авилгатай тэмцэх энэ байгууллага, түүний удирдлагаар ямар хүн тавигдахаас улсын маань хувь заяа шалтгаалах болчихоод байна! Энэ албанд "ШУДАРГА, НАМЧИРХААД АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ДАРАГДУУЛААД БАЙХААРГҮЙ, ЗОРИГТОЙ, ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫН ХҮЧЭЭР БИШ ӨӨРИЙН ХҮЧЭЭР ШУДАРГА АМЬДАРЧ ЧАДДАГАА ХАРУУЛСАН, ЦЭВЭР, ХУУЛЬЧИЙН ХУВЬД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, МОНГОЛЫН АМЬДРАЛЫН САЙН МУУ ТАЛЫГ МЭДДЭГ" хүнийг тавих хэрэгтэй. Ийм хуульч ховор л байх, гэхдээ ганц хоёр хүн байгаа байлгүй дээ, эрх биш. Хуулийн төсөлд уг байгууллагын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил алба хашсан хүн байх ёстой гэсэн заалт байгаа гэсэн. “Хүнийг хамгийн их эвддэг байгууллага болох төрд” (Лорд Актон) ийм удаан хугацаагаар алба хашсан ч авилгад өртөөгүй хүн олдвол тэр үнэхээр шалгарсан хүн мөн.
Монголын ард түмний заяа тавилан тэтгэж, чангахан хууль батлагдан, шударга, зоригтой хүмүүсээс бүрдсэн байгууллагатай болоод авбал улс-орон авилга гэсэн энэ гамшигт үзэгдлээс салж, хүн ардын маань зоо тэнийхсэн дээ.

Капитализмыг байгаагаар нь харуулахуй
Ард түмэн бүхнээс ухаантай, олон түмэн бүхнийг шийднэ. Yүн шиг сонсоход сайхан боловч хоосон агуулгатай ишлэл ховор биз ээ. Түүхэн дэх Геростратуудыг харж байхад ард түмний нэрийг барьж байгаагүй хүн ховор байдаг. Гитлер, Сталин, Чойбалсан, Мао, Пол Пот гээд хэн ард түмэндээ их гай тарьсан байна, тэд ард түмний нэрийг хамгийн их барьдаг. Тэд ард түмний нэрийн өмнөөс ард түмнийг буудаж, яргалж, цөлж хэлмэгдүүлж байсан нь баримт. Тэгэхлээр ард түмэн, тэдний хүсэл зориг гэж юу юм бэ? Хэн нэгэн нь ямар нэгэн зорилгын үүднээс хүн амын доторхи юмны учир начрыг ойлгоогүй хэсгийг ойлгосон хэсэгт нь сөргүүлэн тавьж, өөрсдийн үйлдсэн харгислалаа нуун далдлахад хэрэг болдог заль мэх төдий зүйл биш биз дээ. Яг ийм сэтгэгдлийг XX зууны социалист коммунист түүх харуулж байна.
Зөвшилцөл бол шинэ фашизм бүтээлээрээ Монголын уншигчдад танил болсон Америкийн философич, зохиолч Айн Рэндийн Капитализмыг өмөөрөх нь хэмээх энэ номыг та бүхний гар дээр очиж байгаад хувийн зүгээс нэн талархалтай байгаагаа илэрхийлье. Энэ номонд 1961-1969 оны хооронд улс төр болон урлагийн философийн сэдвүүдээр түүний бичсэн бүтээл, уншсан лекцүүд оржээ.
Большевикуудын Орос орноос зугтан гарсан Рэнд коммунизмтай холбоотой өчүүхэн төдий зүйлийг ч туйлаас үзэн яддаг байсан учраас тэр тухай бичих үедээ уур хилэн, үзэн ядалтаа барьж чаддаггүй байлаа. Коммунизмын нүүр царайг илчилсэн түүний бүтээлүүдийг тэр үеийн коммунистууд байтугай коммунист байж байгаад өнөөдөр социал-демократ болон хувирсан хүмүүс хүртэл уншаад нүүр нь улайж, дальдчин дайжихаар байдаг.
Түүнийг дутуу ойлгосон зарим нэг нь “экстремист” гэх нь бий. Үнэндээ эрс шулуухан хэлсэн түүний бүтээлүүд коммунист, фашист гээд аливаа коллективист үзэлтнүүдийн улаан нүүрэн дундуур шавхуурдаад авах шиг болдог байв. Тэдэнтэй аядуу байх шаардлагагүй гэж тэр үздэг байсан юм. “Саарал-саармаг үзэл суртал” нь өөрөө фашизмд хүргэж болохыг хамгийн логик үндэслэлтэй хэлж, аливаа зүйлийг бодитой-объектив авч үзэхийг хүсэж байжээ. Эндээс түүний философийн “объективизм” гарч ирдэг байна.
Объективизм ба “А бол А”
Yүсэн бий болж, оршин тогтнож байх хугацаандаа хамгийн их хараалган зүхүүлж байсан нийгмийн байгууламж, үзэл суртлын тоонд капитализм яах аргагүй ордог. Ер нь ямарваа нэг зүйлийг хэт магтах юмуу хэт муулснаас болж уг зүйл байгаагаасаа өөрөөр харагддагийг капиталист нийгмийн тухай манай иргэдэд тогтсон ойлголт харуулдаг. Ийм ч учраас капитализмыг байгаагаар нь харуулахыг хүссэн Рэндийн энэ бүтээл бидний хувьд үнэхээрийн ач холбогдолтой гэж үзэж байна.
Тууштай аристотельч үзэлтэн Рэнд уламжлалт логикийн (заримдаа Аристотелийн логик, заримдаа формаль логик ч гэдэг) “адилтгалын хуулийг” баримталж капитализмын тухай өөрийн бодомжийг “А бол А” гэсэн томъёоллоор илэрхийлсэн. Ер нь формаль логикийн адилтгалын хууль нь “тухайн зүйлийг өөрөөс нь тодорхойлох ёстой” гэсэн санааг агуулдаг. А бол –А биш, мөн А бол +А ч биш. А бол А . А=А гэдэг бол Рэндийн хувьд тодорхойлолт гэхээсээ илүүарга зүй байсан учраас энд ямар ч тавталоги гарахгүй юм. Зүгээр л зөрчилтэй сэтгэж болохгүй гэсэн зарчим баримталж байгаа хэрэг.
Рэндийн объективизм ийм утгаар ойлгогддог. Тэгэхээр түүний объективизмын гол зорилго нь капитализмыг байгаагаар нь буюу объектив харах явдал байлаа. Рэнд нийгмийн болоод бусад аливаа танин мэдэхүйд хэр зэрэг их ач холбогдол өгч байсан нь энэ номонд гарч буй эпистемологи гэсэн үгнээс уншигч танд харагдах болно. Мөн энд нэг санаа нэмж хэлэхэд, нийгэм философигүйдэхийн эмгэнэлийг Рэнд маш тод харж байсан юм. Нийгэм философигүйдэхээрээ “жолоо-сэлүүрээ алдсан усан онгоц зах хязгааргүй далайд хаашаа л бол хаашаа дайвганан хөвж яваатай адил” болдог. Мөн философигүй болсон үед нийгэм харагдаж буй зүйлд хуурагдаж, “эс харагдах зүйлийг” нээн гаргаж чаддаггүй учраас өнгөний зүйлд төөрөлддөг гэж үзсэн.
Рэндийн романтизм
Роман, уран зохиолд хандаж байсан түүний хандлага Нобелийн шагналт зохиолч, экзистенциалист философич А.Камюгийн “Хэрэв философич болохыг хүсвэл роман бич!” гэсэн үгийг нэгэнтээ санагдуулдаг. Энэ хоёр аугаа сэтгэгч философи, уран зохиол хоёрын дотоод холбоог олж харсан, мэдэрснээрээ төстэй байгаа юм. Ер нь Рэндийн үзэл, экзистенциализм хоёрын хооронд ямар нэг холбоо байх шиг. Тухайлбал, хүний тухай асуудал, Рэндийн “аугаа их романтист” гэж үзэж байсан Достоевскийг экзистенциалистууд өөрийн философийг үндэслэгчдийн нэг гэж үзэж байсан, философи уран зохиол хоёрын холбоог олж харсан зэргээрээ төсөөтэй байна.
Уламжлалт нэр томъёо, үгээр өгүүлэх юм бол урлагийн онол, утга зохиол шүүмж судлалтай холбоотой зүйл түүний бүтээлд томоохон байр эзэлдэг. Рэнд өөрийгөө “романтик реалист” гэж тодорхойлж байсан. Харин бид орос хэвлэлийн өмнөх үгэнд дурьдсанчлан “капреалист” гэж тодорхойлчихож болмоор юм шиг. Гэхдээ энэ үгийг тун болгоомжтой хэрэглэхгүй бол аюултай! Учир нь коммунизмын үед манай уран бүтээлчид “соцреализм” гэсэн уриа лоозун, үгийн дор бодит байдлыг гуйвуулан, үнэнээс зайлсхийж байсан шигээ Рэндийг “капреализмын” үүднээс бүхнийг гуйвуулж байсан хэмээн бодчихож болзошгүй гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрдөг.
Рэндийн романтизм нэлээд онцлогтой. Тэрээр юуны өмнө харагдаж байдаг зүйлээр урлан бүтээх үйл ажиллагааг хязгаарлаж байдаг натурализмын эсрэг сэдлээр романтизмаа гаргаж ирсэн. Харагдаж буй зүйлийн цаана буй “эс харагдах зүйлийг” нээн гаргах, өөрөөр хэлбэл, философидолтоо шингээх арга бол романтизм гэж үзжээ. Ердийн романтизм сэтгэл хөдлөлтэй их холбоотой байдаг бол Рэндийн романтизм оюун ухаан дээр тулгуурласан байдгаараа рациональ шинжтэй болсон юм. Романтизмыг мэдрэхүйн хүрээнээс гаргаж философитой холбож өгснөөр түүний романтизм “рациональ” хэмээх тодотголыг зүй ёсоор хүлээн авах эрхтэй болжээ.
Рэнд адал явдалт-романтик шинжтэй зарим кинонуудад өөрийнх нь романтизм байгааг олж харсан. Тэр үед гарч байсан Жэймс Бонд -ын (Жэймс Бондын дүрд Жон Коннэр тоглодог байж) тухай романтик триллэрт хүн ямар ч нөхцөлд үнэн, зөв зүйлийн төлөө зориг төгөлдөр үйл хийх чадвартайг харуулсан гэж үзсэн.
Жүүд чанар, хувь хүнийг дээдлэх үзэл, Оросын сэхээтэнлэг шинж
Рэндийн индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл), рационализм (сэтгэлийн хөдөлгөөн, далдад шүтэх үзэл зэргийн эсрэг оюун ухаан дээрээ тулгуурлах чанар), капитализмын тухай үзлээс илт мэдрэгддэг нэгэн зүйл бол жүүд чанар гэж нэрлэж болох зан чанар, үзэл бодол, хүмүүжил, соёлын төлөвшил байдаг.
Жүүд гэр бүлд өссөн сэхээтний үндсэн шинж болох хөдөлмөрч шаргуу чанар, хувь хүний халдашгүй дархан байдлыг дээдлэх байдал, бусдын хэрэгт хөндлөнгөөс үл оролцохын зэрэгцээ өөрийгөө болгож чадаагүй байж бусдын төлөө хэзээ ч “үл гүйх” шинж (рациональ эгоизм), хөдөлмөрөөрөө бүтээсэн зүйл, өмчлөх эрх гэдэг бол ямар ч хуулиас илүүдархан зүйл гэж ойлгох ойлголт, өөртөө оногдох ёсгүй зүйлийг эс авах чанар, оюун ухааныхаа хэлж буй зүйлд итгэнэ үүгэхээс хэзээ ч учрыг олоогүй зүйлдээ бусдыг дагахгүй байх зэрэг шинж чанарууд түүнд тод илэрдэг. Мөн философи, онол, сэтгэлгээнд ихэд татагддаг байсан XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн Оросын сэхээтний элит хэсгийн “Клим Самгинч шинж” Рэндэд харагдах шиг болдог. Гэхдээ нийгэм философи, онолыг үл тоомсорлосны хор холбогдлын тухай ярихдаа нийгмийг марксизм, нацизм мэтийн ямар нэг тоталитари онолд захируулах гэсэн хэрэг огт биш, харин ч чөлөөтэй бодож сэтгэсний үндсэн дээр нийгэм-улс төрийн үзэгдлийн цаад мөн чанарыг танин мэдээд (энэ бол философи нь) зарчмаа (энэ бол үзэл суртал нь) тодорхойлох тухай ярьж байсан хэрэг.
Рэнд өөрөө Оросоос “гоожсон тархи” байлаа. Оюун ухаан бол хаана оршин тогтнож, өөрийгөө үнэлүүлж болохыг мэдэрч байдаг феномен. Капитализм бүрэн утгаараа орж ирж амжаагүй буй Монголд ч гэсэн оюуны хөдөлмөр маш бага үнэлэмжтэй байгаагаас болж Атлант зовж шаналсаар байгаа билээ. Энд бас л рационализмыг дээдлэх үзэл харагддаг.
Рэнд өөрийн философи, уран зохиолд “миний туйлын зорилго бол ХҮН” гэж огтхон ч эргэлзэлгүй, тодоос тод тунхаглаж байсан. Тэрээр бүхий л сэтгэл зүрх, оюун ухаанаараа хувь хүнийг дээдлэн хамгаалж, хамт олонч байдлыг (коллективизмыг) үзэн ядаж байсан юм. Мөн өөрийгөө золиослохын эсрэг “өөрийгөө бодохуйн сайн талыг” ( Үirtue of Selfishness ) сөргүүлэн тавьсан. Ёс суртахуун угаасаа ухаалаг чанар дээр тулгуурлах ёстой гэж үзжээ. Түүнээс биш ямар нэг хоосон номлол, сэтгэл хөдлөл дээр тулгуурлах юм бол хэсэг хугацаанд хүмүүсийг хуурсныхаа дараа бүр хорлонтой үр дагаврыг нийгэмд авчирдаг байна. Ер нь тэрээр алхам тутамдаа (философи, танин мэдэхүй-эпистемологи, уран зохиол, ёс зүй гээд бүх зүйл дээр) далдыг шүтэх үзэл буюу мистицизмыг шүүмжилдэг байснаараа рационалист шинжтэй байсан билээ. Капиталист зохион байгуулалтын нөхцөлд өөрийгөө бодсон хүн нийтийг бодохоос өөр аргагүй байдалд ордог, өөрийгөө бодож хийсэн бүх зүйл нийгмийн салбарт очихоороо нийтийн сайн сайхан байдалд үйлчилдэг. Хувь хүний хүсэл зоригоос хамаарахгүйгээр капитализмын мөн чанар угаасаа ийм байдаг гэдгийг Рэнд харуулсан.

登録:
投稿 (Atom)